Энэ онд 2,045 иргэн нохойд хазуулжээ

2023-07-21 15:041min0
5e6220c7c665b

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 14-ны өдөр хүртэлх хугацаанд нохойд хазуулсан 2,045 иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авчээ.

Тэдгээрээс 39 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Иймд:

  • Олноороо цугларсан нохдоос холуур явах
  • Гудамжаар нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвч хэрэглэж, хөтөлж явах
  • Уяатай нохойд хүрэхгүй байх
  • Нохойд хазуулсан бол яаралтай эмнэлэгт хандах, вакцины тундаа хамрагдахыг эмнэлгийн байгууллагаас зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй