Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 11.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөг буюу 38.2 хувиар өсжээ.
Харин тэнцвэржүүлсэн орлого 10.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 44.0 хувиар өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 9.0 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарлаа гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.