Баян-Өлгий аймагт усанд автсан айлуудын усыг соруулах арга хэмжээ авч байна

2023-07-19 09:531min0
14FA4CD2-30C7-446F-9C70-C275E0DF5D08-78kqzvom8e6rvq21oavlfbj1igsakwzyygw3z7whruo

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долоодугаар сарын 18-ны 22:40 цагаас эхлэн 20 минут орчим орсон түр зуурын усархаг борооны улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автсан байна.

Дуудлагыг мөн өдрийн 23:00 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийт 55 айлын хашаа, байшин усанд автсан байсны усыг соруулан гаргах арга хэмжээ авч ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй