2023-07-17 09:451min00

Зуншлага нийт нутгийн 10 гаруй хувьд муу байна

5f112dcae31b3

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар зуншлага нийт нутгийн 10 гаруй хувьд муу, 40 орчим хувьд дунд, 50 орчим хувьд хэвийн байна.

Тодруулбал, Өмнөговь Дорноговийн ихэнх, Дундговь, Сүхбаатарын зарим Увс,  Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар муу, 40 орчим хувьд дунд, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Улаанбаатарын нийт, Завхан, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.

Эх сурвалж: ОБЕГ