2023-07-06 15:111min00

Үерийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан зарим аж, ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураар оролцож байна

06c2828ecf4d856aacd8ce7637672bac_x3

Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үерийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан зарим аж, ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураар оролцож байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Силла ландскэйп” ХХК үерийн далан босгох, элс хайрга зөөх зэрэг ажилд өөрсдийн санаачлагаар оролцож байна.

Тус компани ковш, экскаватор, хово, бобкат, өөрөө буулгагч зэрэг нэн шаардлагатай 7 техник төхөөрөмж, 21 хүний бүрэлдэхүүнтэй 3 баг гарган үерийн хариу арга хэмжээ авах ажиллагаанд сайн дураар үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.