Нээлттэй нийгэм форумын байранд
08:00 цагт СЕХ-ны дэргэдэх “Сонгуулийн боловсрол” клубээс УИХ-ын сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээлэл, сургалт зохион байгуулж байна.
АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуульд
09:00-17:00 цагт Боловсрол шинжлэх ухааны сайдын санаачилгаар зохион байгуулж буй “Эпилепсийн мэс засал эмчилгээ туршлага, хөгжил” олон улсын симпозиум 2023 зохион байгуулагдана.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Стандарт хэмжил зүйн газарт
10:00 цагт Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар Стандарт хэмжил зүйн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулсан нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүдэд мөнгөн шагнал гардуулна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Ардчилсан Намаас “Ардчилсан нам дахь улс төрийн клубүүдийн нэгдсэн зөвлөгөөний үр дүнг” танилцуулна.
11:30 цагт Иргэний нийгмийн байгууллага ТББ-ын төлөөлөл “УИХ-д хэлэлцэж байгаа Газрын тухай хууль”-ийг эсэргүүцэж мэдэгдэл хийнэ.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-д
13:00 цагт тус төвөөс баяр наадмын өдрүүдэд эрс нэмэгддэг осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан буюу зам тээврийн осол, унаж бэртэх, хүүхдийн болон ахуйн хүрээний осол гэмтэл, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй бусад шалтгаант осол гэмтлийн талаар мэдээлэл өгнө.