ОХУ-ын чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийг тухайн орон нутгийн цагаар байршуулна.

2023-07-04 12:571min0
166145d070a38df49fc5bc16c8dc12a8_x3

2023 оны наймдугаар сарын 01-нээс эхлэн зорчигчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ-ын чиглэлд аялж буй олон улсын галт тэрэгний тасалбар дээрх ирэх, очих цагийн хуваарийн мэдээллийг тухайн орон нутгийн цагаар байршуулахаар боллоо. Иймд зорчигч та бүхэн анхаарлаа хандуулна уу!

Тодруулбал: Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэргээр явахад Улаанбаатар хотоос Улаанбаатарын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод Эрхүүгийн цагаар 15:18 цагт хүрнэ гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй