Нүүрсний хэргийн сонсгол болно

2023-07-03 11:251min0
167521484863d9c0003fcbc

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт хийсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Нүүрсний асуудлаар УИХ-ын сонсголыг зохион байгуулах захирамж гарсан. Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна. Сайд нар гадаад томилолттой байгаа учир энэ асуудал түр хойшилсон. Ирэх долоо хоногт ажлын хэсэг УИХ-ын даргад дүгнэлтээ танилцуулсны дараа нүүрсний гэх хэргийн сонсголыг хийнэ” гэсэн юм.

АТГ нүүрсний хулгайтай холбоотой 35 хэргийг шалгаж байна. Мөн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы бүрэн эрхийг цуцалсан бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй