Нийслэл хотын түүх соёлын дурсгалт газар, барилга байгууламжтай танилцах, аяллын боловсролыг нэмэгдүүлэх, түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал, амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх хотын аялалд хамрагдах боломжийг “СИТИ ТУР” хотын аялал олгож байна.
Тус аяллыг 45 хүний суудалтай автобусаар өдөр бүр Жанжин Д.Сүхбаатарын талбайн авто зогсоолоос 10.30- 17.30 цагийн хооронд бэлтгэгдсэн мэргэжлийн хөтөч тайлбарлагчтай олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг аюулгүй тохилог орчинд, тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу үзүүлнэ гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.