Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь жолооч нартай гэрээ байгуулах хэлбэрээр “Жуулчин” таних тэмдгийн зөвшөөрлийг олгохоор боллоо.
Жолооч та “жуулчин” таних тэмдгийн зөвшөөрөл авахын тулд дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
• Эрүүл мэндийн үзлэгийн хуудастай байх;
• Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох үндсэн ангиллаар мэргэшсэн байхаас гадна “жуулчин тээвэр”-ээр мэргэшсэн байх;
• Автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх /transdep.mn сайтын үйлчилгээ цэсийн зөвшөөрөл хэсэг дээр дарж жуулчин тээврийн сонгон орж дүгнэлтийн хуудасны файлыг татан авч бөглөсөн байна./
• Жуулчин тээврийн сургалтад хамрагдаж “Сертификат” авсан байх
Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч та дараах үүргийг хүлээнэ:
1. 600 км болон 8 цагаас дээш хугацаагаар тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд тээврийн хэрэгслийг ээлжийн жолоочтой ажиллуулах;
2. Жуулчны автотээврийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5231:2003 улсын стандартын 6.4-т заасны дагуу хариуцлагын даатгалд хамруулна;
3. Тээвэрлэлтийг зохион байгуулахдаа стандартад заасны дагуу жуулчдыг аяллын үед 2 цаг тутамд түр амраах, 4.5-5 цаг тутамд хооллох үйлчилгээг зохион байгуулж, зорчигчийг тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх;
4. Шөнийн цаг /22:00-06:00/-аар тээвэрлэлт эрхлэхгүй.
5. Жуулчин тээврийн үйлчилгээг батлагдсан замнал, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж, дамжин өнгөрөх хяналтын цэгүүдэд бүртгүүлэх;
6. Жуулчдыг суудалдаа бүрэн суусны дараа аялал эхлэхээс өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа хөтчийн тусламжтайгаар өгнө.
7. Батлагдсан замналын дагуу тээвэрлэлт гүйцэтгэх, ажил амралтын дэглэмийг мөрдөж, замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны дээд хязгаарыг баримтлан жуулчдад тав тухтай, аюул осолгүй тээврийн үйлчилгээ үзүүлэх;