Хяналт, шалгалтыг Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг явуулж байна. Шалгалтад 42 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас давхардсан тоогоор:
Газрын хэмжээг зөвшөөрөлгүй хэтрүүлэн ашигласан 7,
Зөвшөөрөлгүйгээр газар ашигласан 12, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй-5,
Ус ашиглах дүгнэлт зөвшөөрөлгүй -5,
Хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй-5,
Ойн болон усан сангийн хамгаалалтын бүстэй давхцалтай -25 зөрчил илрүүллээ.
Илэрсэн зөрчилд:
Газар ашиглах тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглалтын байдалд хяналт, хэмжилт хийх;
Илүү талбай хашаалсан зөрчлийг газар дээр нь арилгуулах, мэдэгдэл хүргүүлэх;
Мал амьтны нүүдэл шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайсыг буулгуулж, орц гарц гаргуулах;
Цэвэршүүлэх байгууламжийн хаягдал уснаас дээж авч шинжилгээнд хамруулах;
Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, Нүхэн жорлон угаадасны нүх стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.