Замын-Үүд чиглэлд ачаа тээвэрлэж явсан вагон замын гарсан осол өчигдөр гарчээ.
Ослын талаар “УБТЗ” ХНН-ээс “2023 оны зургаадугаар сарын 15-ны 15:50 цагийн орчимд Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3,390 тонн жинтэй 2810 дугаар галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон Шаргын овоо зөрлөгийн 1093-р километрийн 2-р зуутад замаас гарсан.
Уг галт тэрэг нь 15:40 цагт Шаргын-Овоо зөрлөгт ирж, Замын-Үүд-Сайншандын чиглэлийн галт тэргийг зөрж өнгөрүүлсэн байна. Үүний дараа 15:46 цагт хөдлөөд удалгүй Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан.
Замаас гарсан 10 вагоны нэг нь хоосон, гурав нь нүүрс, зургаа нь жонш ачсан вагон байна. Сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлж тухайн өдрийн 23:25 цагт галт тэргийг саадгүй аялах нөхцөлийг бүрдүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна. Сэргээн босгох ажил үргэлжилж байна” хэмээн мэдээлэв.