Аливаа улсын эдийн засгийн дархлаанд иргэдийн хуримтлалын түвшин чухал нөлөө үзүүлдэг бөгөөд нөгөө талаараа эдийн засгийн өсөлтөөс хамааран иргэдийн хуримтлалын түвшин их эсвэл бага байх нь тодорхойлогддог.
Дэлхийн банкнаас 2021 онд гаргасан судалгаанаас харахад Үндэстний хуримтлал буюу нийт хадгаламжийн дүнгээрээ Катар, Бруней, Вануату, Хятад, Сингапур зэрэг улсууд дэлхийд тэргүүлж байна. Харин энэ жагсаалтад Монгол улс 20.29%-тай 78-т эрэмбэлэгдсэн бөгөөд Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан Иргэдийн хадгаламжийн үлдэгдлийг тодорхойлох статистик үзүүлэлтээс харахад манай улсын хэмжээнд хадгаламжийн нийт үлдэгдэл 2022 оны байдлаар 17 их наяд төгрөг байна.
Яагаад хуримтлуулах хэрэгтэй вэ?
Гэнэтийн эрсдэлийг даван туулахад тусална.
Бидний амьдралд эрүүл мэнд, байгалийн гамшиг, мөнгө санхүүтэй холбоотой урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн асуудлууд ихээр гардаг. Харин хадгаламжийн тусламжтайгаар эдгээр асуудлыг өр, зээл тавилгүй, санхүүгийн хувьд ажралгүй даван туулах боломжтой. Ихэнх хүмүүс гэнэтийн, яаралтай нөхцөлд зориулан орлого, зарлага чөлөөтэй хийж болох хугацаагүй хадгаламжид мөнгөө хадгалдаг.
Монгол Улсын хэмжээнд 14 их наяд төгрөгийн хугацаагүй хадгаламж байна.
Зорилгодоо хүрэхэд илүү хялбар болно.
Орон сууц, автомашин худалдан авах, сургуульд суралцах гэх мэт зорьж, төлөвлөсөн зүйл их ч тэдгээрийг биелүүлэхэд санхүүгийн асуудал хамгийн их нөлөөлдөг. Харин урт болон богино хугацааны зорилгыг биелүүлэхэд хадгаламж танд тусална. Ирээдүйн төлөвлөгөөндөө зориулан зарлага хийгдэхгүй, зөвхөн орлого авах нөхцөлтэй, хугацаатай хадгаламж нээлгэх нь хамгийн тохиромжтой.
Монгол Улсын хэмжээнд 2 их наяд төгрөгийн хугацаатай хадгаламж байна.
Тогтмол орлогогүй үед санхүүгийн баталгаа болно.
Ажлын байртай, тогтмол цалинтай үед санхүүгээ удирдаж, зохицуулалт хийх бүрэн боломжтой байдаг. Харин ажлаас гарах, тэтгэвэрт гарах гэх мэт тогтмол орлогогүй болсон үед санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулах магадлалтай. Тиймээс энэ нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол орлого тасарсан үед хэрэглэх урт хугацаатай хадгаламжийг эртнээс нээлгэж, хуримтлал үүсгээрэй.
Хуримтлалыг зуршил болгоё!
Хуримтлуулж сурахын тулд юун түрүүнд эерэг дадал, зуршлыг өөртөө бий болгож, сар бүр, тогтмол дүнгээр хадгалах нь хамгийн үр дүнтэй. Харин Голомт банк хадгалах зуршилтай, санхүүгийн дархлаатай болохыг хүссэн иргэдэд зориулан “Үндэсний хуримтлал” хадгаламжийн бүтээгдэхүүнээ санал болгож байна. “Үндэсний хуримтлал” бүтээгдэхүүн нь сар бүр тогтмол дүнгээр, тасралтгүй хуримтлуулж чадсан тохиолдолд арилжааны банкнуудаас хамгийн өндөр буюу 18%-ийн хүүгийн өгөөжийг танд олгоно.
Жишээ нь: Та сар бүр тогтмол дүнгээр буюу 100,000₮-өөр “Үндэсний хуримтлал”-даа орлого хийхэд 12 сарын дараа үндсэн хуримтлал тань 1,200,000₮, хүү болон урамшуулал тань 117,000₮ болж, та нийтдээ 1,317,000₮ авах боломжтой.
Үндэсний хуримтлалын хөтөлбөрийн дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.