Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим агентлагийн даргыг томилсон байна.
Тодруулбал, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилжээ.
Тэр Бээр “Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн дахиж дөрөвдүгээр сарын 4-нд өгсөн байсан. Намайг анх Ковидын хуулиар түр томилсон” хэмээн хэлж байсан юм.
Харин ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан С.Мөнхчулууныг КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан чөлөөлсөн билээ.