Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангаас “Монгол бичгийн цахим бичвэр-II” улсын уралдааныг зохион байгуулахаар зарлалаа.
Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Албан хэргийг үндэсний бичгээр хөтлөн явуулах үндэс нь цахим бичвэр боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал юм.
Иймд тус улсын уралдаанаар дамжуулан монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгээр цахим бичвэр боловсруулах чадавхтай мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэхийг зорьж байгаа юм.
Уралдааныг мэргэжлийн болон мэргэжлийн бус, сурагчдын гэсэн ангиллаар компьютерт юникодын болон юникодын бус фонтоор бичих, гар утасны Chimee хэрэглүүр ашиглан бүтээл зохиомжилж ирүүлэх журмаар 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр цахимаар зохион байгуулна.
Бүртгэл: https://shorturl.at/fhw08 хаягаар асуулгыг бүрэн бөглөж бүртгүүлнэ.
Эх сурвалж: Соёлын Яам