Загас үржлийн үед загас агнах, барихыг хориглоно

2023-04-01 11:391min0
338242696_200443566049977_3442419861959437403_n

Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгнээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнах, барихыг хориглодог.

Учир нь энэ үеэр загасны үржлийн ид оргил үе байдаг. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг. Загасны үржлийн үед агнаж баривал тухайн төрөл зүйл устах аюултай юм.

Хориотой үед загас агнавал нөхөн төлбөр буюу торгууль төлнө гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй