Гүнжийн сүмд ой, хээрийн түймэр гарлаа

2023-04-01 11:322min0
338867503_164524113163985_6018147936936942286_n

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3-р баг Гүнжийн сүмд ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага /2023.03.31/ 16:05 цагт ирсэн. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход 14 га орчим талбай шатаж байсныг цурмад оруулсан. Түймрийн голомтод Эрдэнэ сум, Тэрэлжийн байгалийн цогцолбор газраас нийт 37 хүн, 5 автомашин, 3 мотоцикл, 6 морьтой ажиллалаа.May be an image of mountain and nature

Нийслэлийн  ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй, ой хээр, шар өвсний гал түймэр гарах эрсдэл өндөр байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

May be an image of tree and nature

May be an image of nature, twilight and tree

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй