Хан-Уул дүүрэг гуравдугаар хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр төлөвлөж, энэ сарын 29-ны өдөр буву өнөөдөр өглөөний 06:00 цагаас өөрчлөлт орууллаа.
Тухайн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар:
- Механик тээврийн сургуулийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 26.9%-иар
- Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 41.6%-иар
сайжирна гэсэн тооцоо судалгаа гарсан байна.