Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу Соёлын төв өргөө /СТӨ/-ний гурван өрөөг ашиглуулахаар болсон билээ.
Тодруулбал хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд СТӨ-ний нэг өрөөнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол, нэг өрөөнд цагдаагийн алба хаагч нар байрлаж, аюулгүй байдлыг нь хангана.
Түүнчлэн жагсагчдад дулаацах, амрах зориулалтаар нэг өрөөг гаргаж, мөн СТӨ-ний ариун цэврийн өрөөг ашиглуулахаар болсон юм. Гэвч СТӨ-д байрласан жагсагчид маань үндсэн зорилгоосоо хазайн, эмх замбараагүй үйлдэл хийх болсон аж. Энэ тухай Соёлын Төв Өргөөний үйлчлэгч эмэгтэй дүү нийгмийн сүлжээнд бичсэн байна. Тодруулбал Nemekh Jar гэх сошиал хаягтай иргэн: “Х.Нямбаатар, Долгорсүрэнгийн Сумъяабазар нараа анхааралдаа авна уу?
Хэрмэл жүжигчид буюу жагсагч нарын далд төрх
Энэ арай дэндэж байна. Манай эгч Соёлын төв ордонд үйлчлэгч хийдэг юм. Эгч маань сүүлийн үед маш их оройтох боллоо. Шалтгаан нь Сүхбаатарын талбай дээр байгаа жагсагчдад Соёлын төв ордныг нээлттэй болгож өгсөн юм байна. Тэгсэн тэр хүмүүс нь ямар балиар заваан новшийн юм бэ?
Би эх орныхоо төлөө жагсаж байгаа мундаг соёлтой залуус гэж ойлгосон. Тэгтэл тэдний тэр гаргаж байгаа хийж буй үйлдлүүд нь арай дэндүү байна. Тэр жагсагч нэртэй архичид нь шөнө болгон архидаж, /цэвэр усны саванд архи хийж оруулдаг/ бүүр цаашлаад нойлын өрөө болон байрлаж байгаа өрөөндөө бөөлжиж, хаа сайгүй сарьдаг гэнэ. Бас 26-ны өдөр 2 жагсагч нь архи ууж хоорондоо зодолдоод эрүүлжүүлэгдсэн байна.
Энэ тэгээд тэр соёлтой ухамсартай залуус мөн үү тэдний гаргаж буй үйлдэл нь соёл юм уу.
Тэдний балиартуулсан болгоныг манай эгч өглөөнөөс орой болтол цэвэрлээд барахгүй байна. Соёлын төв ордон чинь уг нь төрийн албаны байр гээ биз дээ‼‼. Төрийн албаны байранд архидаад байж болдог юм уу? Ямар илүү эрх дархтай юм бэ?. Эдгээр хүмүүсээ СТӨ-нөөс зайлуулаачээ! Бусад хүмүүс ч Сүхбаатарын талбай дээр хүүхдээ тоглуулахаас айж байгаа шүү дээ.” гэж бичжээ.
SONIN.MN С.Сарнай