Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Амралтын өдрийн мэнд хүргэе. Жил бүрийн намар оюутны байрын эрэлт нэмэгддэг. Түрээсийн байрны үнэ өсдөг. Өнөөдөр манай улсад их дээд сургуулийн 71 оюутны байранд 4772 оюутан амьдардаг. Энэ тоо бол нийт оюутны ердөө 5 хан хувь нь дотуур байранд амьдардаг үзүүлэлт.
Оюутны байранд амьдардаг суралцагчийн 65 хувь нь эмэгтэй. Нийтийн бие засах газар, өрөөндөө олуулаа, оюутны байруудын ихэнх нь насжилтийн хувьд өндөр, чийг, дулаан алдалт, эрүүл ахуй гээд стандарт шаардлага хангахаа байсан нь бодит үнэн.
Өнөөдөр орчин үеийн тохилог шийдэл бүхий оюутны байрын нэг өрөөний төлөвлөлт бүхий загварын байртай танилцлаа. Дотоод шийдлүүд нь санаанд нийцэж байна. Өрөөндөа 2 оюутан амьдарна.
Ариун цэврийн өрөө дотроо учраас цэвэрхэн байх боломж бүрдэнэ. Хувь оюутнаас өрөөндөө цэмцгэр суух эсэх шалтгаалахаас гадна дотоод тавилга, хувцасны шүүгээ, ширээ сандал, ор бүгд нэг загвараар гүйцэтгэгч шийдэхээр төлөвлөсөн байна.
Барилгын хийцийн хувьд улирал хамаарахгүй гүйцэтгэл хийх 100 хувь боломжтой. Одоогийн барилгын шийдэл бол хүйтний улиралд ажил бүрэн зогсдог. Хүйтний улирал харгалзахгүй барилгын нийлүүлэлт явбал дараа жил гэдэг жижүүрийн үг үгүй болно.
Зөвхөн санхүүжилт, чанар, гүйцэтгэл гурав яригдана гэх мэт олон давуу тал бий болно. Мянга сонсохоор нэг үз гэдэг үг бий. Нүдээр үзсэн сэтгэгдэл, төслийн тайлбарыг сонсоод олзуурхаж хүлээж авлаа.
Энэ төслийг зөвхөн Улаанбаатар хот гэлгүй орон нутгийн дотуур байрууд, мэргэжлийн боловсролын сургуулиудын дотуур байрууд дээр жигд хэрэгжүүлэх нь томоор харсан оновчтой бүтээн байгуулалт болох боломж бүрэн байна.
Бүх төрийн өмчит сургуулиудын нүхэн жорлонг халж инженерийн шугамтай ариун цэврийн байгууламжийн төсөл, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халсан шиг оюутны байрыг орчин үеийн шийдэл бүхий тав тухтай барилгаар солих цаг болжээ.
Илүү олон талаас нь бодолцож, хөрөнгө оруулалтыг маш оновчтой босгож, зоригтой, шинэлэг, оюутны хотхонд оюутандаа зориулсан бүх үйлчилгээ нэг дор байхад зориулсан эхний алхамыг хийх болно оо. Гол хэрэглэгч болсон оюутнуудын маань санал, дэмжлэг маш хэрэгтэй…” гэжээ.
1 comment
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?