Улсын онцгой комиссын өнөөдөр (2022.11.22)-ийн хуралдаан дээр Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Түгжрэлтэй бүх л юм уялдах юм. Түгжрэл гээд байгаа болохоос биш яг тусдаа салбар байхгүй. Жишээлбэл, гэр хороололд эмийн сан маш бага байгаа нь эмийн сангийн дата дээр харагдаж байна. Орон сууцны хорооллуудад нэг булан эргээд л эмийн сан байдаг. Хүмүүс эмийн сан хайж ийш тийшээ явдаг” гэв.