Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
2022 оны 11-р сарын 22-ны 20 цагаас 11-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар -23… -28 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -18… -23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6… -11 хэм, бусад нутгаар -12… -17 хэм, өдөртөө Дархадын хотгороор -13… -18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7… -12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4… +9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар -2… -7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18… -20 хэм, бусад хэсгээр -12… -14 хэм, өдөртөө -3… -5 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -24… -26 хэм, өдөртөө -9… -11 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -21… -23 хэм, өдөртөө -7… -9 хэм хүйтэн байна.