Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “UNSEND -Бүү шилжүүл” аяныг эхлүүллээ

Цахим хэрэгсэл ашигласан залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн талаарх ойлголт, мэдээллийг олон нийтэд өгөхөд зорилготой аяныг энэ оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд #UNSEND – “Бүү шилжүүлээрэй” уриан дор Цахим хөгжил харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Монгол банк, Монголын банкны холбоо зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.