ХӨХ СҮРЭГ ТӨСЛИЙН АМЖИЛТЫГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛЖ БАЙНА
Монгол Улс 70 сая малтай. Харин хүн амынх нь 66% мал эзэмшдэггүй. Гэвч ихэнх иргэд өөрийн гэсэн малтай байх, түүнийхээ ашиг шимээс хүртэхийг хүсдэг ч тэдэнд тулгардаг асуудал бол малчин, маллагаа, малын өсөлт. Харин энэхүү асуудлыг шийдвэрлэхээр “Хөх Сүрэг” төсөл эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл та “Хөх Сүрэг” компанитай гэрээ байгуулж хөрөнгө оруулан мал эзэмшээд, тухайн компаниар малаа өсгүүлж жил бүр малынхаа өгөөжөөс хүртэх юм.
Тэгвэл энэхүү төсөл хэр бодитой хэрэгжиж буйг танилцуулахыг зорилоо.
Иргэд тухайн компанитай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж жил бүр өгөөж хүртэхээс гадна үндсэн малаа өсгүүлж авна. Тэгвэл ямартай ч төсөл зохион байгуулагчдын зүгээс эхний жилдээ мал аж ахуйн төслийн сууриа амжилттай тавьжээ. Мөн эхний жилийн өгөөжөө авсан хүмүүс сэтгэл хангалуун байгаа нь олон нийтэд ил байна.
Хөх сүргийнхэн малчдаа сонгон шалгаруулж бэлтгээд суурь малаа үе шаттайгаар бүрдүүлээд эхэлсэн байна.
Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс тайлбарлаж буйгаар энэхүү төслийн онцлог нь мал аж ахуйн салбарыг тооноос чанарт шилжүүлж, малыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нь бэлчээрийн асуудал болон хөрөнгө оруулагчдын хөрөнгө эрсдэлд орохоос сэргийлж буйг онцолж байна.
Тэд хөрөнгө оруулалтаараа суурь малаа бэлдэхээс гадна, үйлдвэр, мал бордох аж ахуй, хаваржаа намаржаа, малын тэжээл тариалж буй газар тариалангаа бэлтгэсэн байгаа нь төслийн сууриа амжилттай тавьж буйг илтгэж байна гэж ойлгож болно.
Иргэдийн мал эзэмших хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна малынхаа түүхий эдийг боловсруулж хөрөнгө оруулагчдадаа хүргэдэг, малыг тооноос чанарт шилжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд эерэг хувь нэмэр оруулж буй “Хөх Сүрэг” төслийн багийнхан 2022 оны 11-р сарын 11-ний өдөр шинэ захиалга авах гэж байгаа тул та энэхүү төсөлд хамрагдах боломжтой.
Төслийн талаар дэлгэрэнгүй тайлан видеог доорх линкээс үзээрэй.