ЗГ: Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөллөө

Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэв.
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Улам-Өрнөхийг чөлөөлжээ.
Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан:
-Х.Улам-Өрнөх дарга гадаадад сургуульд явах хүсэлтээ Засгийн газарт гаргасан. Иймд өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлж байна” гэв.
Х.Улам-Өрнөх нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар нарын хүү юм.