Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газарт үүссэн асуудалтай холбоотой сэтгүүлчийн асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариулав.
Д.Амарбаясгалан:
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ асуудалд хяналт, шалгалт хийж байна. Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын бүх ажилтантай уулзаж байна. Түүнчлэн ажлаас чөлөөлөгдсөн алба хаагчидтай уулзаж, бодит мэдээлэл гаргахаар ажиллаж байгаа. “Өргөө” амаржих газрын захирлаар ажиллаж байсан Ж.Энхцэцэгтэй уулзаж, түүний байр суурь, мэдээллийг сонссон. Эдгээр уулзалт дууссаны дараа ойрын хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гарсан ажлын хэсэг дүнгээ нэгтгэж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.