Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа явцад үнэт металл нь уушгиний хорт хавдрын эсрэг эмийн үр дүнг дээшлүүлдэг болохыг олж тогтоожээ гэж Daily Mail сонин бичжээ. Эдинбургийн их сургуулийн хэсэг эрдэмтэд Испанийн Сарагосын их сургуулийн коллегуудынхаа хамт алтны бичил хэсгийг хүний организмд суулгах төхөөрөмжид байрлуулах нь ашигтай хэмээн үзжээ.
Уг бичил төхөөрөмжийг данио загасны тархинд суулгасан нь эерэг үр днтнй болжээ. Тэр нь ийм төхөөрөмжийг бусад амьтдын бие организмд суулгаж болно гэж үзлээ. Туршилтыг хүн дээр хийгээгүй ч тэр төхөөрөмж нь химийн эмчилгээний сөрөг үзүүлэлтийг буулгахад хорт хавдрын эсэд чиглэгдэн үр дүнтэй болно гэсэн найдлагыг эрдэмтдэд төрүүлжээ.
Тэд үнэт металлын энэ шинэ чанарыг олж тогтоогоод түүний нано хэсгийг хорт хавдрын дотор ашиглах эмэнд хэрэглэж болно гэж үзэж байна. Тийм эмийг өвчтөнд хэрэглэхийн тулд өөр их судалгаа явуулах шаардлагатай. Гэхдээ энэ судалгаа бол анхны алхам нь гэж Эдинбургийн их сургуулийн Азир Унцити-Броцета мэдэгджээ.
М.ЭРДЭС