09:00 цагт:

“Blue Sky” зочид буудалд “Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэгч талуудын уулзалт” болно.

09:00 цагт:

Хангарди ордонд НИТХ-ын Ээлжит бус хуралдаан болно.

09:00 цагт:

“Blue Sky” зочид буудалд “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-одоо-ирээдүй” симпозиум болно.

09:30 цагт:

ХСҮТ-ийн хурлын танхимд “Монгол дахь Хөхний эмнэлэгийн оношилгооны өнөөгийн байдал, хорт хавдрын шалтгаан нөхцөл” форум болно.

10:20 цагт:

“Монгол Рояаль академи”-ийн байранд “Бичил уурхай ба Эдийн засгийн сэтгүүлчдийн оролцоо” сургалт болно. Утас: 88098811, 99838764

11:00 цагт:

“Үндэсний мэдээллийн төв”-д Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт:

Зоонозын өвчин судлалын төвд “P53” төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламжаар нийт 25 тоног төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Монгол Улсад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа болно.

11:30 цагт:

“Монгол ньюс” мэдээллийн төвд МАХН, ИЗНН, МНН, МҮАН-ын дарга нар цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

11:30 цагт:

“Үндэсний мэдээллийн төв”-д Монголын ногоон нам, Австрали улсын ногоон нам хамтран “Уул уурхай, экологи байгал хамгаалах тухай” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт:

МҮЭХ-ны байранд Монголын Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлар мэдээлэл хийнэ.

12:00 цагт:

Сүхбаатарын талбайд “ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР – 2018” эхэлнэ. 14:00 цагт: МҮХАҮТ-д “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн