Долоон машин мөргөсөн “Ланд 200” машины жолооч эмэгтэй жолооны курст суугаагүй байжээ

2022-10-17 13:201min0
ee
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр Ланд 200 маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн талаар бид өмнө мэдээлж байсан.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр Ланд 200 маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас “Тухайн жолооч 29 настай эмэгтэй ямар нэг согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан мөн хааз, тоормосоо андуурсан” гэх мэдээллийг өгөөд байсан юм.

Харин осол гарахад хэргийн газар дээр байсан иргэн манай сайтад хандаж мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Жолооч эмэгтэйг “Ланд 200″ автомашинаас нь буулгахад согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу байсан. Хүүхэд нь хүнд бэртсэн. Хэвтээд л байсан. Тэгээд түргэн цагдаагийнхан ирж охиныг авч явсан” гэсэн юм.

Тиймээс бид энэ талаар дахин тодруулахад “29 настай эмэгтэй жолооны курст суугаагүй, жолооны үнэмлэхгүй нэгэн байсан” гэв.

Мөн хохирогч охины биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахыг хүсэхэд “Хувь хүний нууцтай холбоотой асуудал тул мэдээлэх боломжгүй” гэлээ.

Уг хэргийн талаар ЦЕГ, ТЦА-наас тун удахгүй дахин мэдээлэл өгөх аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй