Хойд Солонгосын их удирдагч Ким Жон Ун төрийн тэргүүнд гарсан цагаасаа эхлэн кибер цэргийн хөгжилдөө ихэд анхаарч ирсэн. Түүний төр барьж буй 10 гаруй жилийн хугацаанд цөмийн зэвсгийн хөтөлбөрийг нь санхүүжүүлж, эдийн засгийг нь тэтгэдэг гол хүчин нь тус улсын кибер цэргүүдээс шалтгаалдаг болжээ.
АНУ-ын Кибер аюулгуй байдлын судалгааны төвөөс Хойд Солонгосын төрийн дэмжлэгтэй кибер цэргийн арми нь дэлхий даяар банкнуудын систем, батлан хамгаалахын нууцад хамаарах мэдээллүүд, “rаnsоmwаrе” ашиглан дижитал валют хулгайлж, криптовалют биржээр дамжуулан хууль бусаар олсон орлогоо угаах зэргээр үйл ажиллагаа явуулдаг гэжээ.
Тэдгээр кибер цэргүүд нь аль хэдийн 2,З тэрбум ам,долларын ашиг олсон бөгөөд үүнээс ч илүүг олохоор бэлтгэж байна” гэж АНУ болон НYБ-ын мөрдөн байцаагчид мэдэгдэв, цахим гэмт хэргээс олсон мөнгө нь 2020 онд л гэхэд Хойд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувьтай тэнцжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацааг аваад үзэхэд л зөвхөн олон улсын банк хоорондын “SWlFT” гүйлгээний системээс 2 тэрбум гаруй доллар хулгайлсан байж болзошгүй аж, Мөн санхүүгийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор цэргийн технологийн нууцуудад нэвтэрсэн байх магадлалтай талаар НYБ-аас мэдэгдэв.
БНАСАУ-ын кибер ажиллагаа, кибер стратегийн талаар судалгаа хийдэг Атлантын 3өвлөлийн Кибер орчны аюүлгүй байдлын суурин төлөөлөгч Женни Жун хэлэхдээ “Хойд Солонгос зорилгодоо хүрэхийн тулд хакеруудынхаа үйлдлийг улам увайгүй болгож байна” гэжээ. Тухайлбал, олон улсын криптовалютын зах зээлийн үйлдлийн системд нэвтрэн орж, 2018 оноос хойш “AppleJeus” хэмээх хортой программыг байршуулжээ. Уг программ нь криптовалютын системд нэвтрэн арилжаа хийхийг оролдож буй хүмүүсээс мөнгийг нь хулгайлдаг байна. Уг хортой программаас болж одоогоор дэлхийн 30 улс хохирол амсаад байгаа бөгөөд 2019 оны 11 дүгээр сар гэхэд уг вирус З16,4 сая долларын үнэ бүхий криптовалютыг хууль бусаар авсан тухай НYБ-ын мөрдөн шалгах комиссоос мэдээлжээ.
Пуужингийн туршилтын улмаас тус улсын нүүрсний экспортыг хязгаарласан. Харьцуулбал, хориг арга хэмжээний дагуу Хойд Солонгосын нүүрсний экспорт жилд 400 сая ам.доллароор хязгаарлагддаг байна. Гэвч тэд энэ алдагдлаа ийнхүү зөвхөн криптовалютын зах зээлээс нөхөж чаджээ.
Yүнээс гадна тэд олон улсын төв банкнууд, хүчирхэг цэргийн технологитой орнууд, “АТМ”-уудад үйл ажиллагаагаа голчлон чиглүүлдэг. Тэр ч байтугай “КОВИД-19-ийн вакцины мэдээллийг “Pfizer lnс”-ээс хакердахыг оролдсон. Өмнөд Солонгосын хувьд 2021 оны эхний хагаст хөршийнх нь хакердах оролдлого 2020 оны хоёрдугаар хагасаас 9 орчим хувиар нэмэгдсэн гэж мэдэгджээ, Гэвч эдгээр цахим гэмт хэргээс олсон мөнгө нь тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулагддаг гэж АНУ-ын Yндэсний тагнуулын газрын 2021 онд гаргасан нууцын зэрэглэлгүй тайланд дурьдсаны сацуу Хойд Солонгос нь АНУ-ын томоохон хотуудын чухал дэд бүтэц, бизнесийн сүлжээнд түp зуурын, хязгаарлагдмал саатал үүсгэх чадвартай байж магадгүй гэдгийг анхааруулсан байна. Хойд Солонгосын кибер чадавх улам бүр ахих нь гарцаагүй бөгөөд хакердаж олсон мөнгө нь ойрын арван жилд эрс нэмэгдэх хандлагатай” гэж олон улсын шинжээчид дүгнэжээ. Тэгээд ч Ким Жон Ун 3асгийн эрхийг авахдаа нэн тэргүүнд тавьсан зорилтуудын нэг нь кибер дайны чадавхыг нэмэгдүүлэх явдал байсан. Тэр цагаас хойш Хойд Солонгосын Кибер тагнуулын албаны үйл ажиллагаа эрс сайжирсан байна.
АНУ болон Өмнөд Солонгосын хамгаалалтын тайланд дурдсанаар 121 дүгээр товчоо гэгддэг, кибер дайны тусгай төрлийн цэрэгт мэргэжлийн 6000 гаруй хакерчин үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй гэжээ, Тус алба нь үндсэн дөрвөн хэлтэстэй. “Вluеnоrоff” гэгддэг алба нь 1700 орчим хакертай бөгөөд урт хугацааны дүн шинжилгээ, үнэлгээнд тулгуурлан санхүүгийн кибер гэмт хэрэг үйлдэх үндсэн зорилготой. “Аndаriеl” гэгддэг алба нь 1600 орчим хакертай бөгөөд тэд компьютерын сүлжээг судалж, сул талыг нь олохыг хичээдэг гэж АНУ-ын Тагнуулын тайланд дурджээ. Эдгээр хакерууд нь 2014 онд “Sony Рiсturеs Еntеrtаinmеnt” Inс-ээс нууц мэдээллийг хууль бусаар олж авч, 2016 онд Бангладешийн төв банкнаас 81 сая ам.доллар хулгайлсан гэж, АНУ-ын 3асгийн газар Хойд Солонгосын хакеруудыг буруутгаад байна, 2014 oны 12 дугаар сард “Sоnу Рiсtuгеs”-ийн 3000 гаруй компьютерт хадлага хийсний дараа “Ярилцлага” хэмээх Ким Жон Уныг шоглосон киноныхоо нээлтийг тус компани цуцлахаас өөр аргагүйд хүрсэн юм. Ингэж 121 дүгээр товчоо гэгддэг албаны үйл ажиллагаа олон нийтийн анхаарлын төвд орсон түүхтэй. Мөн тус үйл явдалтай зэрэгцээд Өмнөд Солонгосын банкууд, өргөн нэвтрүүлгийн сувгyуд, хамгийн их үзэгчтэй Пак Гин Хэгийн албан ёсны сайтыг хүртэл ажиллагаагүй болгож, гэмтээсэн юм.
Өмнө нь 2013 онд хэдэн саяар хэмжигдэх Өмнөд Солонгосын иргэдийн гар утсанд зориулсан вирустэй тоглоом үйлдвэрлэж, асар их хэмжээний хохирол учруулж байсан удаатай, Америкийн эрх баригчид Хойд Солонгосын цэргийн довтолгооны кибер ажиллагаа явуулах чадварыг жил ирэх тусам итгэмээргүй хэмжээгээр сайжирч байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Дэлхий даяар тарсан 121 дүгээр товчооны хакерууд нь цаашдаа ч олон улсын кибер аюулгүй байдалд маш хүчтэй хор хохирол учруулах боломжтой гэдгийг албаныхан дурджээ. Хойд Солонгост холбогдсон интернэтийн төхөөрөмж болон гар утасны дата сүлжээ зэрэг нь дэлхийн бусад улсаас тусгаарлагдаж дангаар үйл ажиллагаа явуулдаг тул тус улсын вэб, дэд бүтцэд сөрөг цохилт хийх нь тун хязгаарлагдмал байдаг ажээ. Түүнчлэн өөр нэгэн аюултай зүйл нь тус улсын 3асгийн газар бэлтгэгдсэн хакер цэргүүдээ олноор нь хилийн чанад руу илгээж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байгаа явдал юм.
Эх сурвалж: “Соёмбо” сонин