Наймдугаар сарын дундуур Америкийн цэргийн бааз руу пуужин харвана гэжээ

2017-08-11 08:251min0
island

БНАСАУ Гуам аралд байрлах Америкийн цэргийн баазад дундын тусгалтай пуужингаар харвана гэж дахин сүрдүүллээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын цэргийнхэн дундын тусгалтай “Хвасон-12” дөрвөн баллистик пуужинг Японы Шимано, Хирошима, Коти мужуудаар дайруулан 1065 секундын дотор 3356 км нисгээд Америкийн Гуам дахь баазаас 30-40 км-т унагана гэж тооцоолжээ. Тэд наймдугаар сард дундуур цохилт хийхээр төлөвлөөд буй бөгөөд Ким Чен Унд танилцуулсны дараа эцсийн шийдвэрээ гаргана гэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй