Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
2022 оны 10-р сарын 09-ний 20 цагаас 10-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 3-8 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 5-7 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.