Зориудаар ДОХ-ын халдвар тараасан Казахстан иргэнд 3.6 жилийн ял оноов

2022-09-28 18:371min0
shuuh
Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Б нь дархлалын олдмол хомсдолын вирус /ДОХ/ өвчин туссан гэдгээ мэдсээр байж ДОХ тараасан хэрэг гарчээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Б нь дархлалын олдмол хомсдолын вирус /ДОХ/ өвчин туссан гэдгээ мэдсээр байж нэр бүхий зургаан иргэнтэй удаа дараа бэлгийн харьцаанд орж зориуд халдаасан хэрэг гарчээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх саяхан шийдвэрлэжээ.

Шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Б нь бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй