НӨАТ-ын сугалааг сэргээхээр болсонтой холбоотойгоор Сангийн яамнаас сугалааны тухай богино хэмжээний видео хийлгэхдээ хүний эрхийн мэдрэмж алдсан нь иргэдийн бухимдлыг түрүүлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү асуудалд салбарын сайд тайлбар өглөө. Сангийн сайд Б.Жавхлан:
-Сүүлийн хэд хоног төсвөө бариад өөр ажилд анхаарлаа хандуулж чадсангүй. Мөн шинэ сайд нартай тулж, өдөр бүхэн ажиллаж байна. Бараг нойр, хоолгүй яваад байгаа. Энэ хооронд иймэрхүү асуудал гарлаа. Түүнчлэн манай ТЕГ-ын дарга эрүүл мэндийн асуудлаас болж, гадаадад эмчлүүлж буй. Анхаарал сарнисан хооронд ийм зүйл болсон байна лээ. Яамны залуусын зохион байгуулсан энэхүү бичлэгт алдаатай зүйлүүд орсон, ёс зүйгүй үг хэллэг багтсан байна. Тиймээс хамтарч ажилласан студийн найруулга, зохиол санаанд хүрээгүй. Гүйцэтгэл амжилтгүй болсон учраас төлбөрийн асуудал гэж байхгүй.