Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Б нь дархлалын олдмол хомсдолын вирус /ДОХ/ өвчин туссан гэдгээ мэдсээр байж нэр бүхий зургаан иргэнтэй удаа дараа бэлгийн харьцаанд орж зориуд халдаасан хэрэг гарчээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх саяхан шийдвэрлэжээ.
Шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Б нь бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.