Б.Отгонбаяр нөгөөдөр гиннесийн дээд амжилтыг шинэчилнэ

2022-09-23 14:001min0
308441048_1860230190989224_4401301343708292808_n
Б.Отгонбаяр нөгөөдөр гиннесийн дээд амжилтыг шинэчилнэ

Жил бүрийн намар, хавар “Автомашингүй өдөр” зохион байгуулдаг. Тэгвэл өнөө жил энэ өдрийг есдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах бөгөөд эл өдрийн 13:00 цагт Д.Сүхбаатарын талбайд таеквондогийн олон улсын хэмжээний мастер Б.Отгонбаярын гарын алга болон өврийг солбиж суниа төрлөөр гиннесийн дээд амжилтыг шинэчлэх дайралт хийх нь онцгой үйл явдал юм.

Тэр гиннесийн амжилтыг шинэчлэхээр өмнө нь гурван удаа хүч сорьсон удаатай. Гарын алга болон өврийг сольбож суниах төрлийн дэлхийн дээд амжилт өдгөө нэг минутад 70 байгаа. Б.Отгонбаяр энэ амжилтыг 80 болгон шинэчлэх зорилготой байгаа гэнэ.

Энэ үйл явдлыг гиннесийн албан ёсны онлайн шүүгч дэнслэх бол манай улсаас гавьяат тамирчин Г.Угалзцэцэг, МҮИС-ийн фитнессийн багш, дасгалжуулагч С.Даваагив, Монголын хөнгөн атлетикийн холбооны дасгалжуулагч багш Х.Гэрэлцогт, А.Гантулга нар хөндлөнгийн шүүгчээр оролцох юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй