Ус авах гэж байгаад таван метр гүнтэй худагт унасан иргэнийг эсэн мэнд гаргаж авчээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Хөшөөт” гэдэг газар нэг хүн худагт унасан тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн ангийн алба хаагчид 1 км зам туулан 22:23 цагт очиход М /39 настай, эрэгтэй/ нь 5 метрийн гүнтэй худгаас ус авах гэж байгаад унасан байсан тул эсэн мэнд гаргаж сумын эмнэлэгт хүргэж өгсөн байна.