Өнөөдөр: “Үндэсний номын баяр”-ын нээлт болно

2022-09-16 08:201min0
үйл явдал

Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
09:00 цагт: Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протокол” хүчин төгөлдөр болсны 35 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурал болно. Утас: 8510-0098

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
09:00 цагт: Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайдтай уулзаж, цахим шилжилтийн талаар санал солилцоно. Утас: 99103830

ШУА-ИЙН БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН
09:00 цагт: “Ургамлын био технологи-2022” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977

“ШАНГРИ-ЛА” ЗОЧИД БУУДАЛ
09:30 цагт: Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо, АШУҮИС-Эмгэг физиологийн тэнхим, “RMC” үр шилжүүлэн суулгах үндэсний төв, Монголын Нөхөн Үржихүйн Анагаах Ухаан, Үргүйдэл судлалын нийгэмлэгтэй хамтран “Aspect of human reproductive medicine” олон улсын хурал зохион байгуулна. Утас: 99664748

МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ
09:30 цагт: “Монгол зураг” нийгэмлэгийн 20 жилийн ойл зориулсан “Монгол зураг судлал-Уламжлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний хурал болно.

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.

ТӨМӨР ЗАМЫН СОЁЛЫН ОРДОН
11:00 цагт: УБТЗ-аар үйлчлүүдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын “Хамтын ажиллагаа-2022” зөвлөгөөн болно. Утас: 99091674, 86114818

UG PALACE
11:00 цагт: Спортын бүх төрлийн нэгтгэсэн “Чүү Sport’s Festival”-ын хэвлэлийн хурал болно.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Монголын худалдаачдын холбоо ТББ-аас ХҮДС-ийг МУИС-тай нэгтгэж байгааг эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийнэ.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
13:00 цагт: 32 дахь удаагийн “Үндэсний номын баяр”-ын нээлт болно.

МҮХАҮТ
13:30 цагт: Бизнесийн ёс зүйн төвийн II шатны нээлт болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй