Дундаж цалин өмнөх улирлаас ₮94,400-аар нэмэгдэж, ₮1,544,400 болжээ

2022-09-15 12:001min0
mun

Нийгмийн даатгалын ерөнхий газрын НДШ төлөлтийн тайланд 2022 оны II улирлын байдлаар 48,300 аж ахуйн нэгж, байгууллагын 742.5 мянган ажиллагч хамрагдсан ба медиан цалин 1,160,200 төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаанд танилцуулжээ.

Медиан цалин өмнөх улирлаас 93,300 төгрөг буюу 8.8% өссөн байна. (Медиан цалин нь ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм).

Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин II улирлын байдлаар 1,544,400 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 214,000 төгрөг буюу 16.1%, өмнөх улирлаас 94,400 төгрөг буюу 6.5% нэмэгджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй