2022-09-11 16:451min00

Засмал замын дугуйн 50 км-ын зайн уралдаанд Баянзүрх дүүргийн баг түрүүлжээ

305849746_1850528648626045_122743287827093317_n
Тэмцээнд Баянзүрх дүүргийн баг түрүүлсэн бөгөөд энэ багийн бүрэлдэхүүнд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Батбаатар нар багтжээ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын засмал замын дугуйн багийн 50 км-ын зайн уралдаан өчигдөр Хүй долоо худагт болж, 10 багийн 40 дугуйчин хурд сорив.

Тэмцээнд Баянзүрх дүүргийн баг түрүүлсэн бөгөөд энэ багийн бүрэлдэхүүнд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Батбаатар нар багтжээ.

Харин удаах байрт Хөвсгөл аймаг (Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Б.Мягмарсүрэн, Н.Буянтогтох), Сүхбаатар аймаг (Б.Идэрболд, Д.Эрхэс, Б.Ханхүү, Б.Амартүвшин)-гийн баг орлоо. Тэмцээнд түрүүлсэн Баянзүрх дүүргийн баг 50 км замыг 1:11.06 цагийн хугацаанд туулжээ. Өнөөдөр засмал замын дугуйн тамирчдын шандасыг шалгадаг бөөн гараатай эрэгтэйчүүдийн 150 км, эмэгтэйчүүдийн 70 км-ын зайн уралдаан болно.

Биеийн тамир, спортын улсын хороо

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй