Монголын бүх ард түмний спортын XV наадмын шатрын шигшээ тэмцээн Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 10-14-нд болж байна.
Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 60 (эрэгтэй 30, эмэгтэй 30) тамирчин өрсөлдөж буй бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд Их мастер Д.Батсүрэн, Ц.Батчулуун, Г.Мөнхгал, ОУМ С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдэд Их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, А.Энхтуул, Ү.Үүрийнтуяа нарын шилдгүүд бүртгүүлж, Швейцарь системээр 9 өрөг өрсөлдөх юм.
Үүнээс гадна тус тэмцээнд:
♦Их мастер 3
♦Олон улсын мастер 3
♦Эмэгтэй Их мастер 4
♦Эмэгтэй олон улсын мастер 4
♦Дэлхийн шатрын холбооны мастер 8
♦Дэлхийн шатрын холбооны дэд мастер 2
♦Дотоодын цолтой 18
Нийт оролцож байгаа 60 шатарчны 42 нь буюу 70% нь олон улсын болон дотоодын цолтой шатарчид өрсөлдөж байгаа нь энэхүү тэмцээний чанар чансаа, цар хүрээг илтгэсэн үзүүлэлт болж байна.
Биеийн тамир, спортын улсын хороо