Ц.Элбэгдорж: Цог жавхлант Хатантан тайван нойрсог

2022-09-09 12:401min0
elbeg1
Их Британийн хамгийн удаан буюу 70 жил хаан ширээнд суусан хатан хаан Элизабет II 96 насандаа таалал төгссөн харамсалтай явдалд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа эмгэнэл илэрхийлжээ.

Их Британийн хамгийн удаан буюу 70 жил хаан ширээнд суусан хатан хаан Элизабет II 96 насандаа таалал төгслөө. Хатан хаан II Элизабетийг таалал төгссөний дараа Букинхэмийн ордны гадна мянга мянган хүн цуглаж эмгэнэл илэрхийлэн, цэцэг өргөж байна. Энэхүү харамсалтай явдалд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа эмгэнэл илэрхийлжээ. Ц.Элбэгдорж:

-Хатан Хаан Элизабет тэнгэрт дэвшжээ. “Бусдын төлөө зүтгэхээ” зарласнаас хойш түүний хатан зүрх 75 жил цохижээ. Төр тэргүүлэх бол онцгой нэр хүндтэй бас хүнд ажил. Хатантан 70жил энэ ачааг үүрчээ. Цог жавхлант Хатантан тайван нойрсог ээ. Хаан Чарльз урт удаан наслах болтугай гэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй