Ханхүү Харри Балморал руу хэтэрхий оройтож ниссэнээс болоод хатан хаан II Элизабеттай амьдад нь уулзаж чадаагүй гэнэ. Үүнээс болоод хайртай ач хүү нь маш ихээр харамсан гашуудаж байгааг хэвлэлүүдэд тэмдэглэжээ.
Харриг Балморал ордон руу нисэж явах үед нь хатан хаан таалал төгссөн тухай мэдээ иржээ. Харри хатан хааны хайртай ач хүү байсан юм.
Ханхүү Меган Марклтай гэрлэж, улсаасаа явснаас хойш ч эмээтэйгээ ойр дотно хэвээр үлдсэн аж. Ханхүү болон Меган нар хатан хааны гэр бүлийн үүрэгт ажлаа өгсөн дуулианаас хойш хатан хаан ач хүүгийнхээ амьдралд хамгийн ихээр санаа зовж байсан гэхэд болно.
Букингемийн ордноос хатан хааны бие муудлаа гэсэн мэдээлэл ирэхэд ханхүү Шотланд руу явахыг хүсчээ. Гэвч Меган тийшээ очихыг эрс эсэргүүцэн Лондонд үлдсэн аж.
Эх сурвалж: kp.ru