Хатан хаан Элизабет II дэлхийн түүхэнд хамгийн удаан төр барьжээ

2022-09-09 11:141min0
hatan1
Тэрбээр хаан ширээнд 70 жил суусан эрхэм байсан юм

Их Британийн хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө. Тэрбээр хаан ширээнд 70 жил суусан эрхэм байсан юм.

Дэлхийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хүн нь Францын 14 дүгээр Луй хаан юм. Тэр дөрвөн настайдаа хаан ширээнд заларч, 1643-өөс 1715 оны хооронд 72 жил 110 хоногийн турш Францыг захирч байжээ.

Элизабетаас өмнө 2016 онд нас барсан Тайландын хаан Бумибол Адулядей түүхэнд хаан ширээнд хамгийн удаан суусан хоёр дахь хүнд тооцогдож байсан юм.

Таалал төгссөн Элизабет хаан эцэг Жорж VI-ыг 1952 оны хоёрдугаар сарын 6-нд нас барснаас хойш нэг жилийн дараа Их Британийн хааны титмийг зүүж байжээ.

Хатан хаан 2015 онд Викториа хатан хааны амжилтыг эвдэж, Британийн түүхэнд хамгийн удаан хаанчилсан хүн болж байв. Викториа хатан хаан 64 жил хаанчилсныхаа дараа 1901 онд нас барж байжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй