Британийн Эрүүл мэндийн шинэ сайдаар Терез Коффи хэмээх бүсгүй томилогджээ.
Түүний архи, тамхи барьсан зураг хэвлэлд цацагдсанаар шүүмжлэлд өртөөд байна. Шинэ сайд LBC радиогоор өгсөн ярилцлагадаа ч эрүүл хэв маягийн асуудлаар үлгэр дууриал болох хүн биш гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
«Би үлгэр жишээ болох хүн биш гэдгээ ойлгож байна.Гэхдээ Эрүүл мэндийн албаны тэргүүн болон бусад ажилтнууд энэ асуудлаар үлгэр дууриал хэвээр байна гэдэгт итгэлтэй байна» гэжээ.
Коффи хорт зуршлуудынхаа ачаар Үндэсний эрүүл мэндийн албатай өвчтөний хувиар хамтарч байсан туршлагатайгаа өчсөн аж. Энэ туршлага нь өвчтөнүүдэд туслахад үр дүн өгнө гэдэгт Коффи итгэлтэй байгаа гэнэ.
Терез Коффи нь лхагва гарагт Ерөнхий сайд болсон Лиз Трассын шинэ бүрдүүлсэн засгийн бүрэлдэхүүнд орсон юм.
Эх сурвалж: mir24.tv