Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан аймгийн МХГ-аас ерөнхий боловсролын 26, сургуулийн өмнөх боловсролын 43 байгууллагад хяналт шалгалт хийжээ. Хүүхэд суралцах, гадна, дотно орчны аюулгүй байдал, халдваргүйтгэл, шавж устгал, ундны усны шинжилгээ зэрэг олон чиглэлээр хийсэн аж. Үүн дотроос ундны усны шинжилгээгээр ундны усны нянгын бохирдол илэрчээ. Тодруулбал ерөнхий боловсролын хоёр сургууль, нэг цэцэрлэгийн ундны ус нь нянгын бохиролдолтой гарчээ.
Нийт 11 сургууль, сургуулийн дотуур байр, 18 цэцэрлэгийн сүлжээний ус болон зөөврийн уснаас 59 усны дээж авч МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторид нянгын тав, химийн долоон үзүүлэлтээр шинжилхэд 88 хувь нь буюу 52 дээж нь стандартын шаардлага хангасан долоон дээж шаардлага хангахгүй дүнтэй гарсан ажээ. Шаардлага хангаагүй долоон дээжээс давтан шинжилгээ авч шинжлүүлж байна. Усны шинжилгээ нь шаардлага хангаагүй хоёр сургуулийг үйлдвэрийн баллонтой ус хэрэгжлэх зөвлөмж өгсөн аж.
Шинжилгээгээр нянгын бохирдолтой гарсан нь тухайн сургууль, цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ бохирдсон, олон жил болсон, засвар үйлчилгээ хийгдэж солигдоогүй байж болно гэж МХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Баасандорж мэдэгдлээ. Шугам хоолой засварлах, шинээр сольсоны дараагаар дахин шинжилгээ авч зөрчлийг арилгах аж. Зөрчлийг арилгах хугацаа дуусах хүртэл шугамын усыг ундны усанд хэрэглэхгүйгээр баллонтой цэвэршүүлсэн ус хэрэглэх ажээ.