Швейцарь улсын засаг захиргаа орон гэрээ +19 градусаас дээш халаасан айл өрхүүдийг хариуцлагад татахаа анхааруулжээ. Гэрээ хэт дулаацуулсан өрхийн эздэд 3 хүртэлх жилийн хорих ял оноох буюу их хэмжээний торгууль ногдуулна хэмээн Эдийн засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Маркус Спурндли мэдэгджээ.
Швейцарь улс хийн хомсдол үүссэн тохиолдод Засгийн газраас авсан захирамжийг зөрчсөний улмаас ийм хатуу хориг арга хэмжээ авчээ. “Улс орны хангамжийн хуулийг зөрчих нь үргэлж гэмт хэрэг, тэр ч байтугай гэмт хэрэг бөгөөд кантонууд үг дуугүй дагах ёстой” гэж Спурндли тайлбарлажээ.
Журмыг ноцтойгоор, санаатайгаар зөрчсөн хүмүүсийг л хорих ялаар шийтгэнэ. Харин санамсаргүй халаасан айл өрхүүдэд торгууль ногдуулна.
Европ тив эрчим хүчний ноцтой хямралтай тулгараад байна. Орон орны Засгийн газрууд ирэх өвөл эрчим хүчний хэрэглээгээ бууруулахын тулд янз бүрийн арга хэмжээ авч байгаа аж.
Эх сурвалж: 360tv.ru
Орчуулагч: Марта