Өнөөдөр: Мэргэжлийн хяналтын байгууллагаас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг мэдээлнэ

2022-09-07 09:531min0
uil yvdal

“Шангри-Ла” зочид буудалд

09:00 цагт Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэлнэ.

Нийслэлийн ИТХ-ын танхимд

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит XV хуралдаан болно.

Төрийн ордонд

11:40 цагт Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийг тохиолдуулан “Эмэгтэй парламентчдын чуулган-2022” зохион байгуулна.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ)-т

12:00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг мэдээлнэ.

“Edelweiss” зочид буудалд

12:00 цагт “Фантастик продакшн”-ы хамт олон Өргөө кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний нөхцөлийн талаар мэдээлнэ.

Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн II байранд

12:00 цагт тус сургуулийн удирдлагууд Боловсрол, Шинжлэх Ухааны Яамыг шүүхэд өгөх талаар мэдээлнэ.

Улиастайн шинэ эцэст

13:00 цагт Хавдар Судлалын Үндэсний Төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн шинэ эцсийн буудалд очиж, иргэдэд эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийнэ.