Хот, суурин газрын төлөвлөлт тэнд аж төрдөг хүмүүсийн эрүүл мэнд, биеийн жинд шууд нөлөөлдөг байж болзошгүй. Ийм дүгнэлтийг насанд хүрэгчдийн дундах таргалалтаараа дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг Шинэ Зеландын эрдэмтэд гаргажээ.
Эрдэмтэд орон сууцны хорооллын дэд бүтэц болон илүүдэл жинд орсон хүмүүсийн тоог харьцуулсан байна. “Энэ нь зөвхөн таны хувийн үйлдэл, эсвэл ген таны эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй газар зүйн онцлог, бидний амьдарч байгаа орчинд ч нөлөөлдөг гэсэн үг” хэмээн Кантербери их сургуулийн судлаач Лукас Марек мэдэгджээ.
Шинжилгээний дүнгээр, Кантербери их сургуульд эрүүл орчны индексийг тооцоолсон аж. Уг индексийн суурь нь хүний эрүүл мэндэд эерэг, сөргөөр нөлөөлөх дэд бүтцийн объектуудын ойролцоо юу гэдгийг судалдаг. Энэхүү индекстээ ногоон орон зай, усан оргилуур, спорт объектууд, мөн ногоо, жимс зардаг дэлгүүрүүд байна уу зэрэг эерэг хүчин зүйлсийг нэгтгэсэн. Түүнчлэн түргэн хоолны хүртээмж, хүргэлтийн хоол, архи, согтууруулах ундаа зардаг 24 цагийн дэлгүүр, тоглоомын газар зэрэг таагүй хүчин зүйлсэд ч анхаарсан гэж Лукас Марек мэдэгджээ. Судалгааны мэдээлэл ижил утгатай гарсан байна. Түргэн хоол, дарсны дэлгүүрүүд ихтэй, дээр нь цэцэрлэгт хүрээлэн, явган аялах дэд бүтэцгүй хорооллын иргэд таргалалт болон эрүүл мэндийн бусад асуудалд илүү өртөмтгий байв.
Үүнээс гадна хорооллын буруу төлөвлөлт болон тэнд амьдардаг иргэдийн сэтгэл зүйн эмгэгийн хооронд харилцан хамаарал ажиглагджээ. Архи, дарсны дэлгүүр илүү их нягтаршсан байх тусам гэмт хэрэг илүү ихээр гарч байна гэж судлаачид тэмдэглэсэн байна.
Эрдэмтэд судалгааны үр дүнг дэлхий хотжилт судлаачид шинэ хороолол төлөвлөхдөө төдийгүй одоо байгаа төлөвлөлтөө илүү сайжруулахдаа ашиглана гэж найдаж буй аж.
Эх сурвалж: www.golosameriki.com
Орчуулсан Э.МАРТ
1 comment
Фэнг шү