Орон нутгийн машин Улаанбаатарт зорчихдоо километр тутамд 45 төгрөг төлнө

2022-09-06 16:251min4
mashin

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахаар 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаж байгаа буюу улсын төсөвт төвлөрүүлэх мөнгийг үлдээж буй. Энэ хүрээнд 36 цогц ажил хэрэгжүүлж байгаагийн нэг чухал ажил нь улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгож байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах ажлыг 2023 оны нэгдүгээр сар гэхэд хэрэгжүүлж дуусгахын зэрэгцээ зам тээврийн ухаалаг системийг хийх ажил хийгдэж байгаа аж.

Үүний үр дүнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцсон километр тутамд нийслэлд бүртгэлтэй автомашин 15 төгрөг, орон нутгийн автомашин 45 төгрөг төлдөг байх зохицуулалтыг Түгжрэлийг бууруулах үндэсний хороонд удахгүй өргөн барихаар төлөвлөжээ. Улаанбаатарын зам дээр зорчиж буй нийт машины 18% нь хөдөө орон нутгийн машин. Үүнээс гадна нийслэл рүү орж ирэхэд авдаг 1,500 төгрөгийн суурь үнэ хэвээр байх аж.

4 сэтгэгдэлтэй

  • Хашир иргэн

    2022-09-06 17:04 at 17:04

    Ихэнх нь УБ- ын номертой шүү дээ
    Юун гэнэн юм бэ дээ

    Хариулах

  • Зочин

    2022-09-06 18:41 at 18:41

    Орон нутгаас савраа татаад бүүр тустай улс байгуулжааж

    Хариулах

  • Иргэн

    2022-09-07 08:31 at 08:31

    Хотын машин орон нутагт явахдаа хэдийг төлөх вэ үнэгүй явж тэнэгтэх гэж байгаан биш биз

    Хариулах

  • Иргэн

    2022-09-07 08:33 at 08:33

    Тархи нь устчихсан дарга нар гүэ мөн ч тэнэг эргүү шийдвэр гаргах юм даа сайхан залуучуудад суудалаа өг өө СДА

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй